Байгууллагын Зорилго:
Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай стандартын дагуу чанартай үзүүлнэ.
Богино болон дунд хугацааны зорилт-4:
- Байгууллагын онцлогт тохируулан бүтэц орон тоог шинэчилж ажилчдын ажлын ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн боловсон хүчингийн орон тоог нэмж батлуулах.
- Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг түлхүү хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
- Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж чанартай үзүүлэх зорилгоор лабораторийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулж, мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах.
- Иргэд болон ажилчдын ая тухтай орчинд ажиллах, үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр эмнэлгийн барилга барих төсвийг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад зүйлсийн хангалтыг сайжруулах.