Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” олон улсын сургалтанд Багахангай Эрүүл Мэндийн төвийн Ахлах сувилагч Г.Болд 2023 оны 10-р сарын 15-наас 10-р сарын 25-ны өдрүүдэд хамрагдаж амжилттай суралцаад ирсэн.
Сургалтанд хамрагдаж ирсэн сувилагч нар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн Хөгжлийн төвд үр дүнгийн тайлангаа танилцуулсан.