Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай хүргэх зорилгоор Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд НШЭНТ-ийн 5 хүний бүрэлдэхүүнтэй явуулын үзлэгийн баг дүүрэгт ирж ажилласан. Үзлэгт нийт 132 хүний 308 шүдэнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж үйлчилсэн.
Үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээг чанартай эрсдэл багатай үйлчлэх зорилго тавин хүн тус бүр нэг удаагийн ариун багаж хэрэгслийг үзлэгт ашигласан.