Байгууллагын дотоодын сургалтыг 7 хоног бүр тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа болон 2026 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ны хооронд сургалтаас олгож мэдсэн мэдлэгийг бататгах, ярих ур чадварыг сайжруулах, өөрсдийн чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бататгах 7 хоног” сургалтыг арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.
2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр
“Үйлчлүүлэгчийг зөв таних журам, унах эрсдэл” сэдвээр угтах үйлчилгээний ажилтан, туслах сувилагч Т.Эрдэнэшүр


Ээлжийн сувилагч Т.Даариймаа “Үйлчлүүлэгчийг зөв таньж эмийн эмчилгээ хийхдээ “5Зөв” -ийн зарчмыг хэрэгжүүлэх сэдвээр


Яаралтай тусламжийн сувилагч Г.Золбаяр “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, ажиллах багийн бүрэлдэхүүн, ажиллах журам” сэдвээр

тус тус зохион байгуулсан.
