Гэр бүлийн өдөр арга хэмжээний хүрээнд ажилчид, гэр бүлийн гишүүдийг баг хуваан эв нэгдлийг эрхэмлэн монголын уламжлалт шагайн наадгай болон авхаалж самбаа сорьсон төрлөөр өртөөлчлөсөн тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээнд :
- эхний өртөөнд Шагай шүүрэх
- 2 дугаар өртөөнд бөгцөг няслах
- 3 дугаар өртөөнд морь уралдуулах
- авхаалж самбаа сорьсон даалгавар
- “Унага услах” уламжлалт тоглоомоор наадах төрлүүдийг өртөөлчилсөн байдлаар багийн гишүүд хийж гүйцэтгэсэн
Тэмцээнд нийт 5 баг өрсөлдөж Нэгдүгээр байранд Дүрс оношилгооны эмч Г.Оюундулам ахлагчтай баг, Хоёрдугаар байранд Гантөмөр ахлагчтай баг тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнаж урамшуулж аз жаргалтай дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн.















