Дүүргийн Эрүүл Мэндийн төв  нь анх 1989 оны 07-р сарын 01-ны ашиглалтын өмнөх захиргааны дэргэд их эмч Ц.Намхай, сувилагч Х.Энхтуяа, асрагч Туяацэцэг, нярав Оюунчимэг нарын 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх Хүн эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан.

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын даргын 2014 оны 09-р сарын 17-ны өдрийн А/97 дугаар тушаалаар Багахангай дүүргийн Эрүүл Мэндийн төв болсон. Улаанбаатар хотоос 90 км-т алслагдсан байдаг.

            Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны А/03 дугаар тушаалаар Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц, байгууллагын дүрмийг батлуулсан.

Байгууллагын Зорилго:

            Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай стандартын дагуу чанартай үзүүлнэ.

Богино болон дунд хугацааны зорилт-4:

  • Байгууллагын онцлогт тохируулан бүтэц орон тоог шинэчилж ажилчдын ажлын ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн боловсон хүчингийн орон тоог нэмж батлуулах.
  • Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг түлхүү хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
  • Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж чанартай үзүүлэх зорилгоор лабораторийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулж, мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах.
  • Иргэд болон ажилчдын ая тухтай орчинд ажиллах, үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр эмнэлгийн барилга барих төсвийг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад зүйлсийн хангалтыг сайжруулах.

Тусламж үйлчилгээ:

Багахангай дүүргийн Эрүүл Мэндийн төв нь:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Дүүргийн иргэдэд болон ойролцоо орон нутгийн иргэд, /Төв, Дундговь аймаг/, Төмөр зам болон хатуу хучилттай мянганы замаар дамжин өнгөрч байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай цаг алдалгүй хүргэх зорилгоор

  • Амбулатори
  • Хэвтэн эмчлэх
  • Яаралтай тусламж
  • Түргэн тусламжийн дуудлага
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • Ковидын оношлогоо, шинжилгээ эмчилгээ
  • Эрт илрүүлэг, урьдчидан сэргийлэх үзлэгийг зэрэг эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бүх тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Лабораторийн тусламж үйлчилгээг

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээгээр 14 үзүүлэлт, 6 төрлийн эрдсийг ,
  • БЗХӨ,
  • Элэгний В,С вирус илрүүлэх,
  • Хеликобактер,
  • Үе мөчний шинжилгээ
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  • Эсийн ПАП-ын шинжилгээний сорьц авах шинжилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хийгдэж байгаа оношлогоо

  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Умайн хэт авиа
  • Түрүү булчирхайн хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Рентген оношлогоо
  • Дурангийн оношлогоог хийж иргэдэд тусламж  үйлчилгээ үзүүлсэн. 

Яаралтай тусламж 103-ын үйлчилгээг орон нутгийн онцлогоос шалтгаалан 60 км-ын радиуст, төрөх, мэс засал, осол гэмтэл болон хүндэрсэн өвчлөл зэргийг Улаанбаатар хот руу гуравдугаар шатлалын эмнэлэгрүү түргэн тусламжийн 2 автомашинтай, 5 их эмч, 5 сувилагчтайгаар үзүүлж байна.