Байгууллагын Зорилго:
Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай стандартын дагуу чанартай үзүүлнэ.
Богино болон дунд хугацааны зорилт-4:
- Байгууллагын онцлогт тохируулан бүтэц орон тоог шинэчилж ажилчдын ажлын ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн боловсон хүчингийн орон тоог нэмж батлуулах.
- Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг түлхүү хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
- Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж чанартай үзүүлэх зорилгоор лабораторийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулж, мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах.
- Иргэд болон ажилчдын ая тухтай орчинд ажиллах, үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр эмнэлгийн барилга барих төсвийг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад зүйлсийн хангалтыг сайжруулах.

Байгууллагын стратегий төлөвлөгөөний зорилтууд:
Стратегийн зорилго 1: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдраын зөв дадлыг эзэмшүүлж урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
Зорилт-1.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дүүргийн түвшинд тогтвортой бүтэц бий болгон чадавхижуулах
Зорилт-2.
Зонхилон тохиолдох халдварт бус өвчин эмгэг тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийг тандах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, насанд нь тохирсон өвчний эрт илрүүлэг, хяналтын тогтолцоог бүрдүүлэх,
Зорилт 3
Халдварт өвчнөөс сэргийлэх, бууруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ шуурхай авах тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах
Зорилт 4
Эрүүл зан үйлийг төлөвшүүлж дадал, хэвшил болгох ажлыг өрнүүлэх замаар амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулах,
Зорилт 5
Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
Стратегийн зорилго 2. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зорилтот түвшинг бүрэн хангана.
Зорилт 1
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын нягтрал, суурьшил, эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах,
Зорилт-2
Шинэ дэвшилтэд арга аргачлагыг нэвтрүүлэх эмч, мэргэжилтнийг сургаж, чадавхижуулах замаар орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулах,
Зорилт-3
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээний үр дүн, чанарыг сайжруулах, сэргийлж болох өвчний хүндрэл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах;
Зорилт-4
Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх
Стратегийн зорилго 3. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэн, нийгмийн баталгааг хангах
Зорилт-1.
Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, сургах, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
Зорилт-2.
Эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, эрүүл мэндийн ажилтныг ажлын байрны эрсдэлээс хамгаалах
Зорилт-3.
Эмнэлгийн мэргэжилтний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах
Стратегийн зорилт 4: Эмнэлгийн санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох
Зорилт-1.
Санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах
Зорилт-2
Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийж, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, автомашины хангамжийг стандартын шаардлагад үе шаттай хүргэх,
Стратегийн зорилт 5: Эмийн аюулгүй байдлыг зохистой зохицуулалт, нэгдмэл удирдлага, хяналтаар дамжуулан бэхжүүлэх
Зорилт-1.
Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
Стратегийн зорилт 6: Мэдээллийн тогтолцоог цахимжуулах ажлыг эрчимжүүлж, мэдээллийн технологийг хөгжүүлж, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг тусламж үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахад үр дүнтэй ашиглах
Зорилт-1.
Орчин үеийн технологийн шийдэлд тулгуурлан эрүүл мэндийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, иргэн төвтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх
Зорилт-2.
Эрүүл мэндийн статистик мэдээ, тайлангийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх
Стратегийн зорилт 7: Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, засаглалыг шинэчлэгдсэн болон шинээр батлагдан гарсан хууль эрх зүйн бичиг баримтын хүрээнд оновчтой, үр дүнтэй, ил тод болгох
Зорилт-1.
Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, ажлын чиг үүргийг тодорхой болгох
