Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1467 дугаар захирамж, Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны А/02 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган Сувилахуйн багийн сувилагч нар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Электрон тамхины хор уршгийг таниулах” сургалтыг зохион байгууллаа.
Электрон тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдийн дунд их байгаатай холбогдуулан “Залуу насыг мөхөл рүү хөтлөх чимээгүй тахал” сэдэвт электрон тамхины хэрэглээг багасгах, түүний хор уршгийг таниулах, эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх зэрэг мэдээллүүдийг багтаасан сургалтыг Хангай цогцолбор сургуулийг 6-12 дугаар ангийн сурагчдад зохион байгуулсан.
Хангай цогцолбор сургуулийн 1 байранд зохион байгуулсан сургалтанд 182, 2 байранд зохион байгуулсан сургалтанд 97 нийт 279 хүүхэд хамрагдсан.