Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/528 дугаар тушаал “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай”, 2021 оны “Сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, заавар батлах тухай” 30 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгт 150 эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөснөөс 132 иргэнийг хамруулж үзлэг 88 хувийн хамрагдалтай зохион байгуулсан.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр иргэдийг рентген оношлогоонд хамруулж сүрьеэгийн эмчийн үзлэг зөвлөгөө өгч, шаардлагатай 6 иргэнээс онош тодруулах цэрний шинжилгээг авч ажилласан.