Эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 7 хоног бүрийн пүрэв гаригт дотоодын сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүрс оношилогооны эмч Г.Оюундулам “Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилал”, “Амилуулах суурь тусламж” сэдвээр эмч, эмнэлгийн ажилчдад сургалтыг зохион байгууллаа.
Мөн туслах сувилагч Т.Эрдэнэшүр “Гар угаах дараалал, халдваргүйжүүлэх хийх дараалал, заавар” сэдвээр хичээл орлоо
Дүрс оношилгооны эмч Г.Оюундулам, Чанарын менежер Д.Дашдэлэг нар Хахах үед тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар мэдээллийг хүргэж дадлага кейс ажилласан.
Сургалтын өмнөх болон дараах мэдлэгийн тестийг тогтмол авч үр дүнг тооцож, дадлага кейсд ажиллуулж мэдлэгийг бататгах ажлыг тогтмол зохион байгуулж байна.