Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаанд тусгах, мэдээ мэдээллээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажлын хүрээнд ” Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2-р хорооны хэсгийн амбулаторит зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр:
- Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, танилцуулга хийх
- Хэвтрийн өвчтэй болон байнгын асаргаанд байдаг хүүхэд, нярайн хүүхдийн гэрийн эргэлтүүдийг хүүхдийн эмч
- Хэвтрийн өвчтэй ахмда настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг мэдрэлийн эмч
- Хэсгийн амбулаторит мэдрэлийн эмч, дүрс оношлогооны эмч, хүүхдийн эмч нарын үзлэгийг хийж зөвлөгөө өгөх
- Лаборант элэгний В,С вирус илрүүлэх, хлекобактери илрүүлэх, БЗХӨ илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн оношлуураар хийх
- Иргэдээс санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж нийт давхардсан тоогоор 72 иргэд тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.