Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ш.Номин “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 44-р цэцэрлэгийн багш ажилчдад “Ус ба энх тайван” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

     Усны мандала – Дэлхийн нийтийн давалгаанд уриалан багш, ажилчид МАНДАЛА зургийг өөрсдийн хүссэн өнгөөр будаж усны нөөцийг үр ашигтай зарцуулах, усыг хайрлан хамгаалах зорилтот хүрэхэд өөрийн хийж чадах зүйл, дадал, хэвшил болгох зөв дадлыг олгох кейсийг ажиллуулсан.

  Сургалтаар багш ажилчдад усны нөөц хомсдол мөн усаа хэрхэн хэмнэх, дахин ашиглалтын талаар анхан шатны мэдээлэл хүргэсэн .

Сургалтанд нийт 16 ажилчид хамрагдсан.