Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Дүүргийн Засаг даргын 2024 оны А/171 дүгээр захирамжийн дагуу хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшилд суралцуулах зорилгоор “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг 2 дахь жилдээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж Хангай сургуулийн 4-7-р ангийн 13 бүлгийн 78 сурагч оролцов.
Тэмцээнийг зохион байгуулалт болон өртөөний гэсэн 2 хэсгээр зохион байгуулсан.
Зохион байгуулалтанд: зохион байгуулсан сургалтанд хамрагдсан байдал ирц, дэг журам зохион байгуулалт, хувцас жигдрэлт, ханын сонинг бүтээлж, агуулга, иргэдэд хүргэж байгаа мэдээлэл зэргийг хамруулсан.
Өртөөний хэсэгт:
- 1 өртөө гараа хэрхэн зөв халдваргүйжүүлэх дадал олгох
- 2 өртөө амны хөндийн эрүүл мэндийн онолын тест бөглөх
- 3 өртөө шүдээ хэрхэн зөв угаах дадал олгох, шүдний утсыг хэрхэн зөв ашиглах
- 4 өртөө шүдийг зөв угаасан эсэхийг үнэлэх өнгөр будагч бодис түрхэх хэсэг
- 5 өртөө шүдээ бүрэн сайн угаасан эсэхэд үнэлгээ өгөх
Хүүхдүүд өртөө бүрийг өгөгдлийг 6 минутын хугацаанд хийж гүйцэтгэж оролцсон.
Хүүхдийн өртөө бүрт хийсэн гүйцэтгэлийг өртөө шүүгч нар үнэлгээг өгч ажилласан ба оноо нэгтгэлийн хэсэг хүүхдүүдийн үнэлгээний дүнг нэгтгэж тэмцээний дүнг гаргасан
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдаас нэгдсэн оноогоор
4-5-р анги
Тэргүүн байранд А.Цагаандэлгэр багштай 5в ангийн “Pearl teeth” баг
Дэд байранд С.Цэрэндолгор багштай 5б ангийн “Инээмсэглэл” баг
6-7-р анги
Тэргүүн байранд Б.Саруулсайхан багштай 7б ангийн “Цасхан” баг
Дэд байранд М.Энхзул багштай 7в ангийн “Гантиг цагаан шүд” баг шалгарлаа.