Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, цаг алдалгүй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор эрүүл мэндийн лавлагаа шатны байгууллагуудтай хамтын ажиллагаа хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Амгалан амаржих газрын нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажилласан.
- Дотрын эмчийн үзлэг
- Жирэмсний хяналтын эмчийн үзлэг
- Дүрс оношлогооны эмчийн үзлэг
- Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийгдсэн ба нийт 91 эмэгтэйчүүд үзлэгт хамрагдсан.
- Үзлэгт хамрагдсан 91 эмэгтэйчүүдээс жирэмсний хяналтанд байдаг 17 эхчүүд, үзлэгийн үр дүнд 6 эмэгтэйчүүдийг хяналтанд авч эмчилгээ, зөвлөгөөг өгч ажилласан.