НШЭНТөвийн томилогдсон гадуур үзлэгийн баг нь Их эмч 4, Сувилагч 1 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Багахангай дүүрэгт 2024 оны 11 сарын 27-ноос 12 сарын 01-ны өдрүүдэд Шүдний өвчний оншилгоо, шүд ломбодох болон шүд авах зэрэг эмчилгээ үйлчилгээг төвийн журам болон ЭМД-н тухай хуулинд заасны дагуу 18-аас доош насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн.
Нийт 318 хүн үзсэний 3 жирэмсэн эмэгтэй 315 хүүхдийн 1100 шүдэнд эмчилгээ болон шүд авалт хийсэн.
Шүд авалт – 45 шүд
Ломбо – 1055 шүдэнд
Багийн бүрэлдэхүүнд:
- Их эмч: С.Үзмээ
- Их эмч: Б. Эрдэнэсайхан
- Их эмч: Б. Маралмаа
- Их эмч: Э. Уранбат
- Сувилагч: Н. Навчаа нар ирж ажилласан. .