Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат нь 44-р цэцэрлэгийн эмч Лхагвасүрэн, 207 дугаар цэцэрлэгийн эмч Б.Мөнхжаргал нартай 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийх халдвар хамгаалал, халдваргүйтгэл хийх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Уулзалтаар:

  • Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр баримтлаж ажиллах халдвар хамгааллын зөвлөмж
  • Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах зөвлөгөө тус тус өгч
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тулгамдаж байгаа асуудал хүлээн авч мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.