Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийгдэж байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 29-нд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 91 дүгээр сургууль, 94 дүгээр сургууль, 207 дугаар цэцэрлэгийн анги танхим өрөө тасалгаанд халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгууллаа.