“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээний хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд шүд угаах зөв арга техникийг эзэмшүүлж хэвшил болгох, өөрийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалахад мэдлэг олгох зорилгоор дүүргийн хэмжээнд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг Дүүргийн ИТХ, ЗДТГ, ГБХЗХ, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран 2023 оны 11 сарын 25-ны өдөр Соёлын ордонд амжилттай зохион байгуулаа.

✅Тус тэмцээнд ХЦС-ийн 4-7 дугаар ангийн 12 бүлгийн 72 сурагч оролцож 5 өртөөнд өгөгдсөн чиглэлийн дагуу гүйцэтгэсэн.

✅Тэмцээний зохион байгуулалт:

1 өртөө багийн зохион байгуулалт, жигдрэлт, амны хөндийн сэдвээр хийсэн хананы сонин зэрэгт үнэлгээ өгөх- шүүгчээр БХЭМТ, ГБХЗХ, Боловсролын хэлтсээс бүрдсэн 3 шүүгч

2 өртөө онолын тест бөглөх, жигнэмэг идэж шүдийг бохирдуулах /БХЭМТ-ийн 6 мэргэжилтэн нар/

3 өртөө шүдээ угаах, шүдний утас ашиглаж шүдээ цэвэрлэх /БХЭМТ, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв 2 байгууллагаас бүрдсэн 6 эмч нар/

4 өртөө шүдний өнгөр тодорхойлох /Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн 3 эмч нар/

5 өртөө Шүдээ гүйцэд угаасан эсэхэд дүгнэлт хийх, өнгөр шалгах / Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн 6 эмч нар /

Өртөө бүрийн үнэлгээг дүгнэж тэмцээний эцсийн дүгнэлтийг Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн 3 эмчээс бүрдсэн ажлын хэсэг тус тус ажилласан.

✅9-10 насны ангилалд

Тэргүүн байранд Ц.Амгалан багштай “Diamond” баг,

Дэд байранд О.Отгонжаргал багштай “Сүүн шүд” баг,

Шилдэг зохион байгуулалттай ангиар 4а ангийн “Diamond” баг,

Хамгийн өндөр оноо авсан сурагчаар 4а ангийн Б.Тэгшзаяа,

✅11-12 насны ангилалд

Тэргүүн байранд Р.Болортуяа багштай “Бяцхан доктор” баг,

Дэд байранд Б.Оюун-Эрдэнэ багштай “Clean team” баг,

Шилдэг зохион байгуулалттай ангиар 6а ангийн “Бяцхан доктор” баг,

Хамгийн өндөр оноо авсан сурагчаар 7б ангийн сурагч О.Хонгорзул нар шалгарлаа.

Оролцогч баг тамирчид, бэлтгэн оролцуулсан багш, эцэг эх, асран хамгаалагч та нартаа баярлалаа.