Амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд”- арга хэмжээний хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 15.16.17-ны өдрүүдэд Нийслэлийн Шүд Эрүү нүүрний үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас 4 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирж сургуулийн сурагч нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан.

Мөн шүдээ хэрхэн зөв угаах арга техникийг хүүхэд нэг бүрчлэн зааж дадал олгох сургалтыг хийсэн.