Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулах иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчидан сэргийлэх, амьдралын зөв дадлыг эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэн дараах ажлуудыг зохион байгууллаа.

Багахангай дүүргийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэж юу вэ түүнээс хэрхэн сэргийлэх” сэдвээр сургалтыг насанд хүргэгч болон, өсвөр насны хүүхдүүдэд зориулж зохион байгууллаа.

Амбулаториор тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн.