Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.👍
👉Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
👉Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
👉Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
👉Гараа савандаж угааж хэвших
👉Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
👉Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
👉Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
👉Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
👉Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, өрх, аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
‼ Халуурах
‼ Ханиалгах
‼ Толгой өвдөх
‼ Үе мөч булчингаар өвдөх
‼ Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
‼ Цээжээр хөндүүрлэх
‼ Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу