Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны А/144 дүгээр тушаалын хэрэгжилтийг ханган “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд илрүүлэг, үзлэгт 6-15 насны хүүхдийг хамруулж, хурдавчилсан оношлуураар шинжилгээг хийсэн.

2024 оны 03 дугаар сарын 04-ний байдлаар 730 хүүхэд үзлэгт хамруулахаас 692 хүүхдийг үзлэгт хамруулж үзлэг 94,8%-ийн хамрагдалттай байна

Үзлэгт хамрагдсан 692 хүүхдээс 83 хүүхэд өөрчлөттэй гарсан ба шинжилгээнд өөрчлөлттэй гарсан хүүхдүүдийг дараагийн шатны үзлэг, шинжилгээнд хамруулах, эмчилгээ хяналтанд авах ажил зохион байгуулж ажиллаж байна.

6-15 насны тус үзлэгт хамрагдаагүй хүүхдүүд Эрүүл мэндийн төвд ирж эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж болно.