Эмч, эмнэлгийн ажилчдыг тасралтгүй суралцах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор байгууллагын дотоодын сургалтыг 7 хоног бүр зохион байгуулж хэвшүүлсэн.
2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр их эмч О.Номиндалай дотоод сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, туслах сувилагч, жолооч нарт “Түргэн тусламжийн журам” -ын танилцуулах, тусламж үйлчилгээг үзүүлэхэд юуг анхаарах, хэрхэн баг болж ажиллах талаар мэдлэгийг бататгах сургалтыг зохион байгуулсан.
Мөн сургалтаар цахим программд эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүртгэлийг үүсгэхдээ цаашид юуг анхаарч ажиллах талаар танилцуулга, мэдээллийг хүргэсэн.