Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдөр, ОУ-ын сувилагч нарын өдрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга, ЗДТГ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Налайх Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Налайх дүүргийн 4 ӨЭМТ, Багануур дүүргийн 3 ӨЭМТ, Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгон, Туул тосгон, Хонхор тосгон, Гачуурт тосгоны багууд тун өрсөлдөж сурсан, мэдсэн мэдлэг, ур чадвараа бусадтай хуваалцсан, мөн бусдаас суралцсан үр дүнтэй тэмцээн болж байгууллагын “ЭРЧ ХҮЧ” баг амжилттай оролцлоо.