Эрүүл мэндийн боловсрол олгох, хүүхдүүдийг бага наснаас нь эрүүл өсгөх, эрүүл мэндийг хамгаалахад гол чухал асуудал болдог амны хөндийн эрүүл мэнд, шүдийг хэрхэн зөв угаах дадлыг олгох сургалтыг Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвийн эмч нартай хамтран 10 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Хангай сургуулийн сурагчдад зохион байгуулсан.