Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1. Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ,халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд “Хүний папиллома” вирусын шалтгаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 2024 оны 11 сараас эхлэн нэвтрүүлэхтэй холбогдуулан 2024 оны 09 сарын 26-ны өдөр Хангай сургуулийн 6-р ангиудын нийт 64 эцэг эхчүүдэд Сургуулийн эмч Б. Цэрэнчимэгтэй хамтран сургалт явуулан мэдээлэлээр хангаж ажилласан.