Эмч, эмнэлгийн ажилчдыг тасралтгүй сургах, ур чадварыг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор 7 хоног бүр дотоодын сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан дотоодын сургалтаар Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат цаг үеийн мэдээлэл, улаанбурхан өвчний мэдээлэл, хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгсөн.

Дотрын эмч Г.Дагвадорж “Халдварт өвчний үед хэрхэн ажиллах, халдвар сэргийлэлтийн тушаал шийдвэрийг танилцуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах” сэдвээр сургалтыг зохион байгуулсан.