“Түншлэл- үйлчилгээний соёлыг дээшлүүлэх” зорилтот жилийн хүрээнд үйлчилгээний соёлыг сайжруулах, харилцаа хандлага, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор ” Соёлтой харилцаа-чанартай үйлчилгээ” аяны хүрээнд байгууллагын ажилчдад зориулсан “Байгууллагын харилцаа” сэдэвт эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүй харьцаа хандлага, хоорондын харилцаа, үйлчлүүлэгчтэй харилцахад юунд анхаарах зэрэг мэдээллийг хүргэсэн ёс зүйн сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Мөнхханд урилгаар ирж зохион байгуулсан.





