“Түншлэл- Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх” зорилтод жилийн хүрээнд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд Хүний нөөцийн мэргэжилтэн, Чанарын менежер, Даатгалын эмч 1,2-р хорооны амбулаторийн эмч нар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.
Туршлага солилцох арга хэмжээнд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн
- Даатгал, Чанарын алба, амбулаторийн тусламж үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэндийн төв, 4-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний хэсэг, түргэн тусламжийн хэсгийн үйл ажиллагаатай танилцаж эмч нарын уулзалт ярилцлагыг зохион байгуулсан.






