Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Миний мэдэх сувилагч” эссэ бичлэгийн уралдааныг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Уралдаанд нийт 36 эссэ бичлэг ирснийг сувилахуйн багийн сувилагч нар удирдамж, шалгуурын дагуу шалгаруулалтыг хийж шилдэгүүдийг тодрууллаа.

Шалгаруулалтаар:

  • Тэргүүн байранд 94 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Б.Анужин
  • Дэд байранд 94 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч О.Оюунгэрэл
  • Гутгаар байранд 94 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч Э.Наран-Ундрах
  • Тусгай байранд 91 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч С.Хонгорзул, Г.Алтанзул нарын бичсэн эссэ бичлэгүүд шилдгээр шалгарч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шагналыг гардууллаа.