ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ХҮҮХЭД-ХАЙР ИРЭЭДҮЙ уриан дор “МОНГОЛ ХҮҮХДҮҮД-2025” сэдвийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж энэхүү баярын өдөрт зориулан “Энхтайван-Эрүүл аюулгүй хотхон”-ны арга хэмжээг Багахангай Гэрэлтүүлэг Ногоон Байгууламж, Багахангай Эрүүл Мэндийн Төв, Багахангай Нэгдүгээр Хороо, Багахангай Хоёр Дугаар Хороо, Илч Орд, @”Багахангай Теле камерын хяналтын дэд төв”-үүдтэй хамтран зохион байгууллаа.
Энхтайван-Эрүүл аюулгүй хотхон”-ны арга хэмжээний үед “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт штрокыг бэлтгэн иргэдэд түгээсэн, мөн хүүхдүүдээс эрүүл мэндийн мэдлэгийг шалгах, нэмэлт мэдээлэл хүргэх зорилгоор асуулт хариултын тэмцээнийг зохион явуулсан. Асуулт хариултын тэмцээнд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хамруулах нөхцлийг бүрдүүлж зурган мэдээллийг ашигласан ба тэмцээнд оролцсон хүүхдийг урамшуулсан.








Мөн арга хэмжээний үеэр 6-8, 9-11 насны хүүхдүүдийн дунд дугуйн уралдааныг зохион байгуулсан.









