Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг явуулах ажлын хүрээнд байгууллагад нэн шаардлагатай болон шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн саналыг НЭМГ, дүүргийн ЗДТГ-т хүргүүлэн ажилласны үр дүнд:

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/250 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр “харъяа эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ИТГЭЛ ЭРҮҮЛ МЭНД” ХХК-нь цусны дэлгэрэнгүй шинжилгээний хагас автомат аппаратыг нийлүүлж үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

Тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллаж байна.