Эмнэлгийн тусламж үйлчилгээ-хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн тасгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар 2025 оны 09 дүгээр сарын 20,27-ны өдрүүдэд дүүрэгт ирж эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах тул иргэд та бүхэн үзлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдана уу.

