“Түншлэл-Үйлчилгээ”-ний соёлыг дээшлүүлэх зорилтод жилийн хүрээнд Өргөө амаржих газрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо, шинжилгээ 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төв дээр зохион байгуулж нийт үзлэгт 44 эмэгтэйчүүд хамрагдаж эмчилгээ, зөвлөгөө авсан.
Үзлэгийн үр дүнд Өргөө амаржих газрын амбулаторийн үзлэг, нарийн шинжилгээ, оношлогоо шаардлагатай 8 эмэгтэйчүүдэд цаг өгч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 2 иргэний асуудлыг шийдвэрлэж ажилласан.
Тус үзлэгийг 09 дүгээр сарын 27-ны өдөр дахин зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.