Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Үүнийг ч олон иргэдэд мэдүүлэх үүднээс “ЦАХИМ ЖОР, ЦАГ ХЭМНЭНЭ” аяныг хэрэгжүүлж буй билээ.
Аяны хүрээнд дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон нэгдэж ажилтан албан хаагчдаа “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтанд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамрууллаа.




