Багахангай дүүргийн 1-р хороотой хамтран дүүргийн ерөнхий боловсролын 91-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Электрон тамхины хор уршиг” сэдвээр эрүүл мэндийн сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан. Тус сургалтанд ахлах ангийн 39 хүүхдэд хамрагдсан. Сургалтаар электрон тамхины хор уршгийн мэдээлэл хүргэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд асуулт-хариулт, зөвлөгөө өгөх ярилцлагыг зохион байгуулж сургалтын төгсгөлд судалгааг “google from” платформ ашиглан QR код гар утсаараа уншуулан нийт 18 хүүхэд нэрээ нууцлан оролцов.













