10–15 настай хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулна. Энэ насны хүүхдүүдийн дунд улаанбурханы өвчлөл хамгийн өндөр байгаа тул заавал нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг таслан зогсоох шаардлагатай байна.
Дархлаажуулалтад ашиглах вакцин нь Энэтхэг Улсын “Серум Институт” вакцины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн 170 гаруй улс, оронд хэрэглэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг бүрэн хангасан, аюулгүй, үр дүнтэй вакцин тул эцэг, эхчүүд та бүхэн эргэлзэх хэрэггүй. Хайрт үрсээ, халдвараас хамгаалаарай.