Байгууллагын эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг ур чадварыг бататгах, ажлын байрны эрсдлээс сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын А/537, А/538, А/539 дүгээр тушаалын хэрэгжилтийг ханган Халдвар сэргийлэлтийн ажлын байран дахь дадлага бататгах сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Тархвар судлаач эмч Ирэхамарчулуун зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэгийг бататгах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох, дадал эзэмшүүлэхээр зохион байгуулсан.





Сургалтын дараа эмнэлгийн тусламжийн халдвар сэргийлэлтийн багийн гишүүд, чанарын менежер, ахлах сувилагч нарт өдөр тутмын хяналт, тусламж үйлчилгээнд анхаарах ажил, халдвар сэргийлэлтийн ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

