ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 10-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.
Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/21 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2026 оны А/17 дугаар захирамж, байгууллагын даргын 2026 оны А/11 дүгээр тушаалын хүрээнд 10–15 насны хүүхдүүдэд улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байна.
2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн Эрүүл мэндийн эмч Г.Болд сурагчдад дархлаажуулалтын талаарх мэдээлэл, ач холбогдлын талаар яриа таниулга хийсэн.




Өнөөдрийн байдлаар нийт 147 хүүхэд уг дархлаажуулалтад хамрагдаад байна.





Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хайртай үрсээ сэргийлж болох халдварт өвчнөөс урьдчилан хамгаалахын тулд дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна.
