“Нэгдүгээрт хүүхэд” нэгдсэн аянд нэгдэж ажилчдын хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Тус нэгдсэн аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харуулан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал байдаг тул ажилчдын хүүхдүүдэд “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр шүдний хэрхэн зөв угаах, шүд юунаас болж өвчилдөг, шүдний өвчнөөс хэрхэн сэргийлэх мэдээллийг хүргэсэн сургалтыг хүүхдийн эмч Д.Дашдэлэг зохион байгууллаа.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулж санал хүсэлтийг сонсож цахим орчны аюулгүй байдал, эрсдлээс сэргийлэх сэдвээр зөвлөгөө зөвлөмжийг өгсөн.

Сургалтын үр дүнг тооцож хүүхдүүдийн дунд асуулт хариулт, хөгжөөнт 2 төрлийн тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн.

Хүүхдүүдэд байгууллагын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар танилцууллаа.