Дүүргийн Эрүүл мэндийн төвд дутагдалтай байгаа эмчийн сул орон тоог нөхөх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмч нарт орон нутгийн нэмэгдэл 40 хувийг нэмэлтээр олгох гэрээг 2 дахь жилдээ үзэглэв.
Санхүүжилт олгох асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны А/18 дугаар тогтоолоор батлуулсан.
Ингэснээр эмч нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу олгодог орон нутгийн нэмэгдэл улсын төсвөөс 20 хувь дүүргийн төсвөөс 40 хувь нийт орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 60 хувь авах боломжтой юм.