Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны 77 орчим хувийг халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин гэх мэт) эзэлж байгаа бөгөөд нийт хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний тархалт 44%, чихрийн шижин өвчний тархалт 8,3%-тай байна. Энэ нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн дарамт учруулж байна.
ДЭМБ-аас халдварт бус өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт, эрсдэлийг бууруулахад эрүүл мэндийн анхан шатны нэгжийн үүрэг нэн чухал болохыг онцолж, чадавхыг нь бэхжүүлэхийг зөвлөдөг бөгөөд Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц болох “МОНПЭН загвар төсөл”-ийг 2019 онд хэрэгжүүлж, санаачилга болон өргөжсөөр өдгөө 14 аймаг, 3 дүүрэгт хэрэгжиж байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас дээрх санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн 6 дүүргийн 112 АШЭМБ-ын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц, арга хэмжээг нэвтрүүлэх аргазүйн сургалтыг эхлүүллээ. Тус сургалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, УГТЭ, НЭМГ, ДЭМТ-үүд, ЭМХТ, АШУҮИС хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга зүй сургалтанд эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат, Хүний нөөцийн мэргэжилтэн, Дотоод хяналтын ажилтан Г.Гантуяа, их эмч Э.Төвшинжаргал, ахлах сувилагч О.Удвал нар хамрагдаж байна.